Үйлчилгээний нөхцөл

01.
Ерөнхий зүйл

Ток Ток нь “Ток Ток” ХХК-ний албан ёсны захиалга, хүргэлтийн үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлд андройд болон IOS үйлдлийн систем дээрх аппликейшн болон вэб сайтаар /цаашид захиалга, хүргэлтийн систем гэх/ цахимаар үйлчлүүлэх, харилцагч байгууллагаас худалдан авалт хийж, хүргүүлэхтэй холбоотой үүсэх талууд хоорондын харилцааг зохицуулна.

02.
Үйлчилгээний нөхцөл

1. Ток Ток хүргэлтийн үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэнд захиалга, хүргэлтийн системээр худалдан авалт хийх, үйлчүүлэх эрхтэй болно.

2. Ток Ток хүргэлтийн үйлчилгээг ашиглах хэрэглэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд байх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

3. Ток Ток ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зах зээлийн нөхцөл байдал, харилцагч болон хэрэглэгчийн эрэлт, үйлчилгээний цар хүрээ болон Монгол улсын хууль тогтоомжийн өөрчлөлт зэргийг харгалзан өөрийн санаачилгаар өөрчлөх эрхтэй.

4. Ток Ток ХХК нь хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэх зорилгоор дараах талуудтай хамтран захиалга, мэдээллийг дамжуулж ажиллана.

4.1 Ток Ток захиалга, хүргэлтийн систем дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдаалах байгууллага буюу цаашид хамтрагч байгууллага гэх

4.2 Ток Ток захиалга, хүргэлтийн системээр дамжуулан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх тал буюу цаашид хүргэгч гэх

5. Хүргэлтийн үйлчилгээ нь шуурхай хүргэлт болон урьдчилсан захиалгат хүргэлт гэж ангилагдана.

5.1 Шуурхай хүргэлтийн бүтээгдэхүүнийг захиалга хийгдсэнээс хойш 1-3 цагийн дотор хэрэглэгчийн зөвшөөрсөн хугацаа болон хаягаар хүргэнэ.

5.2 Урьдчилсан захиалгат хүргэлтийг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор хэрэглэгчийн заасан хаягт хүргэнэ.

6. Ток Ток захиалга, хүргэлтийн системээр дамжуулан хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхдээ Ток Ток хүргэгчээс гадна Харилцагч байгууллагын хүргэгч хүргэх боломжтойгоос гадна хэрэглэгч өөрөө очиж авах боломжтой.

03.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл

Ток Ток ХХК түүний харилцагч байгууллагууд болон хүргэгч нар нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн тулд хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах нөхцөлийг баримтлан, хэрэгжүүлнэ.

1. Ток Ток ХХК нь холбогдох хууль, тогтоомж, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгчийг таних, баталгаажуулах, бүртгэлжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн захиалсан хаягт хүргэх, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, урамшуулал сурталчилгааны мэдээлэл, мэдэгдэл хүргэх зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана.

2. Ток Ток ХХК нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд сайжруулалт хийх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зорилгын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд гэрээ, үйлчилгээний нөхцөлийн үндсэн дээр дамжуулж болно.

3. Ток Ток ХХК нь гэрээ, үйлчилгээний нөхцлийн хүчин төгөлдөр хугацаанд болон хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбоотойгоор үүсэх шаардах эрхийг хэрэгжүүлэх эсхүл хууль тогтоомжид заасан хугацаанд хүний хувийн мэдээллийг боловсруулж, ашиглана.

4. Ток Ток ХХК нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй бөгөөд цуглуулах, ашиглах, боловсруулах явцад санаатай болон санамсаргүйгээр алдах, устгах, өөрчлөх хуулбарлах, бусад хууль бус ажиллагаанаас хамгаалах, мэдээлэл алдагдсан тохиолдолд мэдээллийн эзэнд хуульд заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй

5. Хэрэглэгч бичгээр хүсэлт гарган үйлчилгээ үзүүлэгчид олгосон өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах зөвшөөрлөө цуцлах эрхтэй.

6. Ток Ток ХХК нь хэрэглэгчийг танин, баталгаажуулсны үндсэн дээр бүртгэл хийх шаардлагын дагуу үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч зөвшөөрсөн гэж дарсны дараа тус системд бүртгэгдсэн өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахыг зөвшөөрч байгаагаа баталгаажуулсан гэж үзнэ.

7. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

8. Хэрэглэгч нь Ток Ток захиалга хүргэлтийн системд нэвтрэх утасны дугаар, цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Ток Ток” ХХК хариуцахгүй.

9. Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч хүлээн зөвшөөрч баталгаажуулсны дараа үйлчилгээг авах эрхтэй болох бөгөөд нөхцөлтэй танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг Ток Ток ХХК хариуцахгүй.

6. Ток Ток ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөл, гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн мэдээллийг бусдад үл задруулна.

04.
Хэрэглэгчийн анхаарах зүйлс

1. Хэрэглэгч захиалга болон хүргэлтийн талаар санал гомдол, шинэ санал, шинэ бараа борлуулах хүсэлт зэргийг Ток Ток-н сувгуудаар хандан чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

2. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ заагдсан бүсэд багтах албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.

3. Хэрэглэгч захиалга хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой, үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах аливаа зардлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх хугацаанд захиалга өгсөн утсыг асаалттай байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

4. Ток Ток нь зөвхөн харилцагч, хүргэгч, хэрэглэгч гурвыг холбох үүрэгтэй дундын зуучлагч систем болон хүргэлтийн үйлчилгээг үзүүлэгч болно.

5. Ток Ток нь зөвхөн тээвэрлэлттэй холбоотой үүссэн бүтээгдэхүүний чанар, эвдрэл гэмтэлтэй асуудлыг хариуцах ба харилцагч байгууллагаас хамааралтай бүтээгдэхүүний чанар, порц, хэмжээ, сав баглаа боодол, орц найрлага, тэдгээрийн чанарын асуудалд хариуцлага хүлээхгүй болно.

6. Харилцагч байгууллагаас хамааралтай үүссэн хоолны амт чанар, порц, хэмжээ, савлагаа, орц, найрлага мөн захиалсан бусад төрлийн бараа, хүнсний бүтээгдэхүүний чанар, амт, өнгө үзэмжтэй холбоотой хэрэглэгчийн гомдлыг харилцагч байгууллага бүрэн хариуцан арилгана.

7. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Ток Ток” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь брэндүүдийн өмч болно. Энэхүү хүргэлтийн үйлчилгээний лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

05.
Захиалга баталгаажуулах

1. Захиалга хийх

1.1. Хэрэглэгч Ток Ток хүргэлтийн системийг ашиглан харилцагч байгууллагууд нээлттэй үед 24 цагийн турш хэдэн ч удаа захиалга хийх боломжтой.

1.2. Хэрэглэгч Ток Ток хүргэлтийн системийг ашиглан харилцагч байгууллагууд хаалттай үед урьдчилсан захиалга хийх боломжтой.

1.3. Хэрэглэгч захиалга хийхдээ захиалга, хүргэлтийн системд байгаа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг судалсны үндсэнд захиална. Хэрэглэгч бүтээгдэхүүний талаар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдсэний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Ток Ток хүргэлтийн систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм.

2. Төлбөр төлөх

2.1 Хэрэглэгч захиалга хийсний дараа төлбөрөө төлөөгүй бол төлбөр төлөх мэдэгдэл хүлээн авна.

2.2 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Захиалга” хэсэгт төлбөрийн явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

2.3 Төлбөр төлөгдөж, захиалга баталгаажсан бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно. Зөвхөн хэрэглэгчийн хүсэлтээр захиалга нэмэх нөхцөлд дуудлагын төвд санал хүсэлтээ мэдэгдсэнээр захиалгыг өөрчлөх боломжтой.

2.4 Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Ток Ток хүргэлтийн систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.

3. Захиалга баталгаажих, цуцлагдах

3.1. Ток Ток хүргэлтийн систем нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ тул хэрэглэгчийн хийсэн захиалгыг, төлбөр хүлээн авсны дараа албан ёсоор баталгаажсан гэж үзнэ.

3.2. Хэрэглэгч нь Ток Ток системийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, захиалгын талаар тодруулах, цуцлах бүрэн боломжтой байна.

06.
Захиалга хүргэх

1. Захиалга хүргэлтийн үнэ:

1.1 Ток Ток ХХК-н шуурхай буюу 1-3 цаг доторх хүргэлтийн төлбөрийг бодохдоо дараах зүйлсийг харгалзан үзэж, автоматаар бодно:

1.1.1 Ток Ток захиалга хүргэлтийн системийн суурь үнэ бүх захиалгад бодогдоно.

1.1.2 Хэрэглэгчийн захиалга хийсэн хаяг байршил болон харилцагч байгууллагын байгаа хаяг байршлын км-ийг бодох ба км тутамд үнэ нэмэгдэнэ.

1.1.3 Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний үнийн дүн бага бол бага үнийн дүнтэй бүтээгдэхүүний үнийг нэмж тооцно.

1.1.4 Хэрэглэгчийн захиалга хийж буй цагийн ачаалал өндөр бол ачаалалтай цагийн нэмэгдэл бодогдоно.

1.2 Хэрэглэгч очиж авах үйлчилгээгээр захиалга хийсэн бол хүргэлтийн үнэ бодогдохгүй.

2. Захиалга хүргэлтийн бүс:

2.1 Ток Ток ХХК нь Улаанбаатар хот дотор хүргэдэг ба үйл ажиллагаанаас хамааран хүргэх боломжтой цэгүүдэд хүргэлтийн бүс буюу хүргэх хязгаарыг тогтооно.

2.2 Ток Ток-н хүргэлтийн бүсэд заасан хязгаараас гадагш хүргэлт хийх саналыг хэрэглэгч гаргах боломжтой ба санал хүсэлтээ мэдэгдсэний дагуу хүргэлтийн системд нэвтрүүлэх боломжтой гэж үзвэл хүргэлтийн бүсийг тэлнэ.

3. Захиалга хүргэгдэх хугацаа

3.1 Төлбөр хүлээн авч, захиалга баталгаажсаны дараа хэрэглэгчид амласан цагаар захиалга хүргэгдэх хугацаа бодогдож эхэлнэ.

3.2 Хэрэглэгч захиалгыг очиж авах үйлчилгээгээр сонгосон бол бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагын хаяг дээр өөрийн биеэр очиж авна.

3.3 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

4. Онцгой бараа

4.1 Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлно.

07.
Давагдашгүй хүчин зүйл

1. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээний нөхцөлд тусгасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно.

2. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын нөлөөллөөс ангид дараах зүйлүүдийг хамруулан ойлгох боловч үүгээр хязгаарлагдахгүй

2.1. Үер, гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй салхи, ган зуд, хүчтэй аянга цахилгаан, далайн шуурга зэрэг байгалийн гамшгийн шинжтэй нөхцөл байдлууд;

2.2. Халдварт өвчний тархалт (тахал), цацраг идэвхт бодисын хордлого, хорио цээр, хил хаах, ажил хаялт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэний үймээн, дайн бүхий байдал, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт нийгмийн онцгой шинжтэй нөхцөл байдлууд;

08.
Бусад

Миний бие дээр дурдсан нөхцөлүүдийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрч байгаагаа баталж, өөрийн сайн дурын үндсэн дээр энэхүү зөвшөөрлийг олгож байгаа болно.

1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Ток Ток захиалга хүргэлтийн системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн утасны дугаар болон Ток Ток апп-р мэдэгдэл болгож тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулна.

2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.